モンゴルをぽよぽよと愛そう

モンゴルについてつらつら書くだけのブログです。旅行記やお勉強の備忘録など。

СЭТГЭЛД ХОНОГШСОН НУТАГ なつかしい場所

f:id:poyopoyozamurai:20200217021202j:plain


 

 Би анх удаагаа Монголд явсан бол 2018 оны 9 сар билээ.

 Би их сургуулийн 4 дүгээр ангийн оюутан байсан. Яагаад Монгол явах болсон гэдгээ сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ морьтон дайчдын хойч үеийн хүмүүстэй уулзмаар байсан.

 

 Анх Монголд очоод өргөн уудам газар дэлхий надад гайхалтай бишрэм сэтгэгдэл төрүүлж байсан. Бас Монгол хүмүүсийн эелдэг зөөлөн инээмсэглэл нь миний зүрх сэтгэлийг хөдөлгөсөн юм. 

 Би Монголоос буцаж ирсэн ч монголын тухай үргэлж бодож байлаа. Их Сургуулийн төгсгөлийн үглүүлэг бичиж байсан ч Монголын цэнхэр хөх огторгуй, номин торгон тал газар , намайг дулаан дотно хүлээн авсан малчин айлыг үргэлж санаж байв.  

 Би тэд нартай ярьж ойлголцож чадахгүй байсандаа маш харамсаж монгол хэл сурч эхэлсэн билээ. Монгол хэлийг бахархаж сурч байсан болохоор маш хурдан цээжилж чаджээ.

 

 2019 онд би их сургуулиа төгсөөд оюутан хүний хамгийн сүүлийн урт зуны амралтаа гарцаагүй Монголд өнгөрүүлэхээр болов. Би дөрвөн долоон хоног монгол айлд очихоор болов.

 Би монгол айлд сар шахуу байсан ч ганц монголоор ярихыг хичээв. Эхлээд ганц ч ойлгохгүй байсан учраас их бачимдаж садарч байсан бол өдөр болгон ганц хоёр үг солих болж жаахан ярьдаг болсон . Тэр айлд өөр бас япон хүмүүс ирдэг байсан ба тэд нартай одоо ч гэсэн харьцаж байгаа. 

 Японд буцаж ирээд монголын боловсрол эдийн засаг тухай материал уншиж суралцав. Хавраас ажилд орж Монголтой харилцаагаа өргөжүүлэх санаатай Нутаг сургуульд монгол хэл сурч эхэлэв.

 Тэгээд ганц монгол хэл сурах биш монголын төлөө ямар нэгэн хэрэгтэй зүйлийг хийх юм сан гэж бодох болов.

 

 Яагаад би ийм ихээр монголд татагдсан тухайгаа би өөрөө ингэж бодлоо. 

 

 Би япон хүн биш билээ.Миний аав Солонгос хүн, ээж Орос цустай Солонгос хүн. Манай гэрт жил болгон цагаан сар тэмдэглэдэг байсан. Хуучин гэрэл зурагт өвөөгийн нүд цэнхэр тод өнгөтэй байдаг.Би хорин насны баяртаа Солонгос уламжлалт хувцас өмссөн юм аа. Би япон улсын иргэн. японд төрж өссөн боловч өөрийгөө япон хүн гэдэгээ нэг итгэлтэй биш. Надад өөр бас буцаж очих нутаг байх ёстой гэж бодогддог. 

 

 Би монголд хайртай байгаа нь миний өөрийн удам угсаатай хамаатай бол уу гэж би бодно.

 Би монголын цэвэр агаар, хөрс шорой,хүмүүсийн аж байдал дүрс төрх нь надад онц дулаахан тайван сэтгэгдэл төрүүлж билээ. Иймэрхүү сэтгэл санааны тайвшралт нь миний өвөг дээдсийн үед энэ хавиар амьдарч байсан бөгөөд би ч гэсэн тэнд байсан юм шиг мэдрэмжийг олгосон билээ. 

 

 Гэхдээ би нэгмөсөн монголд амьдрах гэсэн хүсэлт үгүй билээ.

Монгол явж ямар нэгэн ажил хийх боломж ч байгаа. Гэхдээ би өөрийн төрж өссөн японоо ч гэсэн хайралан надигнаж байна.Тиймээс би монголын төлөө хэрэгтэй зүйл хийж чадах бол уу гэж эрмэлзэж байна.

 Гадаад хүн байсан ч чин сэтгэлээсээ монголыг хайрламаар байна. Монголын тухай мэдэж сурмаар байна. Монголын төлөө хүч нэмэр үзүүлмээр байна. 

 

 Үнэн зүрхнээсээ хэн нэгэн зүйлийг хайрлах гэдэг бол маш их аз завшаан гэж би бодно. Энэ сайхан сэтгэгдэл мэдрэмжээ нандигнан монголд хамаатай ажил хиймээр байна .

 Өөрийн төрж өссөн эх орон ба монгол улсын хооронд жаахан гэсэн ч ашиг тустай ажиллах нь миний мөрөөдөл юм. 

 

作文をする機会があったので投稿。

日本語バージョンをまた改めて書こうかなぁ